Миний доторх хүмүүс
MOL
2017-06-15
LONELY BLACK GUY
Гол баатар: Хар залуу
Байршил : Миний хамгийн гүнд орших хүн.
Зан төлөв: Ганцаардмал ,садист ,хэвийн бус ойлголттой, нийгмийн сайн сайхныг  үзэн яддаг, бас ихэнх хүмүүсийг ,хэм хэмжээ гэсэн ойлголт байхгүй .
Илрэл : ихэвчлэн ганцаараа байхад давамгайлдаг ба бусалтай  хүмүүстэй харилцах шаардлага гарвал  тэдний хүссэн маск-г л зүүдэг.
Зорилго:  Зүгээр л цаг хугацааг өнгөрөөх

Хар залуугийн ганцаардлын тухай   // анхны тэмдэглэл нэгэн номны хэсгээс өөрийн бодлыг олсондоо үнэхээр баярласан //.

Хүн ерөөсөө ганцхан хувь амьтан . Орчлонгийн хаана ч яг над шиг хүн өөр байхгүй .Хүн бүрт ганцаардах шалтгаан байдаг . Тэдний ганцаардлыг хуваалцах гэж оролдвол , яг чиний ганцаараа байх хүслийг хэн нэгэн үймүүлэн бусниулахтай адилхан . Учир нь ганцаардал , ганцаархнаа толгой мэдэн аливааг шийдвэрлэх эрх чөлөө гэдэг хүний хувьд хамгийн нандин , халдашгүй эрх юм .


- Xэн ч миний бодлыг төгс ойлгохгүй ! Хэн ч миний өмнөөс зовж шаналахгүй !Хэн ч миний мэдэрч буй мэдрэмжийг төгс мэдрэхгүй !
Би , зөвхөн би л өөрийнхөө ертөнцийг бүтээнэ ! Өөр арга байхгүй

Энэ бол түүний хувьд эрүүл ухаан .
Үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлая.

- Хэнд ч туслаад нэмэргүй ! Xэнийг ч зөв , чин үнэнээр нь ойлгох боломжгүй ! Хэний ч оронд би жаргаж цэнгэхгүй ! Хэн ч өөрийнхөө ертөнцийг , би байсан байгаагүй бүтээх л болно!
Ялгаагүй нэг л зүйл . Үүний үндэс бол ганцаардал юм . Гэхдээ ганцаардал гэдэг тухайн ганцхан хувь хүний дотоод ертөнцийн тусгал биш . Ганцаардсан хүний гэр бүл ч ганцаардана . Ганцаардмал гэр бүлийн гишүүд хэд ч  байсан ч ялгаагүй , тэндээс ганцаардал арилахгүй .  Ганцаардал хэзээ ч үгүй болохгүй . Ийм гэр бүлээс төрөн гарсан ганцаардмал цонхигор иргэд идэмхий , уумхай наргианч , жаргалтай хүмүүсээс сэтгэхүйн хувьд илүү байдаг гэж боддог . Хэлэх гэсэн санаа минь юу вэ гэвэл

-ХҮН ГАНЦААРДАЖ БАЙХ ЁСТОЙ
Анхааруулга: Энэ бол гагцхүү дотоод ертөнцийн , оюун санааны ганцаардлын тухай яриа юм .
Зожиг дотогшоо зантай хүмүүс надад таалалгддаг.Учир нь тэд өөрөө өөрсдийнхөө жинхэнэ ертөнцийг ойлгосон байдаг гэж боддог.
Ганцаардал гэж яг юу вэ?
Гадаад ертөнцтэй бусад хүмүүстэй зохицон нийцэж чаддаггүйдээ хүн ганцаарддаг. Ер нь бусадтай сэтгэл нэгдэж алхаа нийлж явна гэдэг бусдын боддогийг л бодоход хөтөлдөг байх.
Өөрийн бус бусдын бодол санааг оюун санаандаа тээнэ гэдэг язгуурын мөн чанараа бузарлан буртаглаж байгаагаас ялгаа юун.Бусдын үзэл бодол хүнд хор гай учруулахгүй л бол дээд ,хэзээ ч тэдгээрээс ашиг тус горилох хэрэггүй .Хүн угаасаа ганцхан хувь амьтан .
Гав ганцаархнаа суугаад юм бодох шиг сайхан зүйл ховор. Тиймээс ганцаардлын бүрэнхийтэй зүйрлэж болох мэт .Харанхуй аниргүй.
Ганцаардлын аугаа их нь хүн гав ганцаараа өөрийн дотоод ертөнц рүү өнгийхөд оршдог байх.
Эцэст нь би бол хүний оршихуйн үндэс болсон ганцаардлын дотоод эрчим хүч гэмээр байна.
Энэ хэсэг л миний бодолтой яв цав нийцсэн юм.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax